Монголын хаадын түүх
2014-05-13
Өгөөдэй хаан
index.
Өгэдэйн бага нас олон овог, аймгийн тэмцэл, тулааны үед өнгөрчээ. Түүнийг төрөх үед эцэг Тэмүжин нь Хэрэйдийн Тоорил хан, Жадаран аймгийн эзэн Жамуха нартай холбоотон болж, байр сууриа бэхжүүлж авсан байлаа. 1189 онд Тэмүжин Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөж. Энэ тухайгаа Ван хан, Жамуха нарт элч илгээн мэдэгдэхэд Ван хан хүлээн зөвшөөрч, Жамуха нилээд хоёрдмол хариулт өгчээ. Түүний дараа Жамухагийн дүү Чингис хааны нэгэн харъяат албат Жүчи Дармалагийн адууг хөөж яваад Жүчи Дармалад алагдсан явдал гарав. Жамуха үүнийг сонсоод Жадаран аймгийн 13 хүрээний 30000 цэргийг удирдан Чингис хааныг дайлаар ирэхэд Чингис хаан мөн 30000 цэргээр угтан очиж байлдаад Онон мөрний Зээрэн хавцалд шахагджээ. Жамуха Чингис хааныг Зээрэн хавцалд шургалуулав гээд буцах замдаа Чинос овгийн залуусын далан тогоонд буцалгаж, Нэгүд овгийн Цагаан гуагийн толгойг огтолж, морины сүүлэнд чирч одсон хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Жамуха яагаад буцсан нь тодорхойгүй юм. Түүний дараа Ван хан өөрийн дүү Эрх хартай муудалцахад Эрх хэр Найманы цэргийг Хэрэйдэд авч ирж, Тоорил ханыг устгахыг оролджээ. Тоорил хан Чингис хаанаас тусламж хүсэхэд Чингис хаан хүлээн авч, Найманы цэргийг бут цохиход Эрх хар Тангуд руу зугатжээ. Түүний дараа Чингис хаан, Тоорил хан нар Алтан улсын цэрэгтэй холбоолон Татаруудыг довтлон эрхэндээ оруулсан байна. Алтан улсын цэргийн жанжин Вангин чинсан Тоорил ханд ван цол, Чингис хаанд чаутхури цол олгожээ. Энэ үед Жүрхин аймаг Чингис хааны ордыг довтолж түйвээсэн тул Чингис хаан Жүрхинийг довтлон бут цохиж, толгойлогчдыг нь цаазаар авчээ. 1198 онд Чингис хаан Мэргидийг хоёр удаа довтолсоны дараа 1199 онд Ван хантай хамтран Найманы Хүчүгүд Буйруг ханыг довтлон алав. Тэд буцах замдаа Найманы Таян ханы илгээсэн Хүгсэү Сабраг баатрын цэрэгтэй тулгарч дайтах болоход Ван хан Жамухагийн ятгалганд автаж, шөнө дөлийг далимдуулан Чингис хааныг орхин оджээ. Чингис хаан өглөө болсон хойно үүнийг мэдээд нутгийн зүг ухран одсон аж. Хүгсэү Сабраг баатар Ван ханы араас нэхэж очоод түүний эхнэр, хүүхэд, ихэнх харъяат албатыг олзлон авав. Ван хан Чингис хаанаас дахин тусламж хүсэхэд Чингис хаан өөрийн жанждаа явуулж, Найманы цэргийг цохин ухрааж, Ван ханы эхнэр, хүүхэд, харъяат албатыг эргүүлэн өглөө. Энэ үед Өгэдэй эцэг, эхийн дэргэд байсан нь тодорхой юм.

Comments


Бичлэг: 15 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. Дэлхийн түүхэнд нэрээ дуурсгасан монгол хаадууд
. Монгол их хатдын нууц товчооны удиртгал
. Есүй хатан
. Өүлэн хатан
. Ану хатан
. Мандухай сэцэн хатан
. Хулан хатан
. Бөртэ хатан
. Лигдэн хаан
. Батмөнх хаан
. Мөнх хаан
. Хубилай хаан
. Зүчи хаан
. Цагаадай хаан
. Өгөөдэй хаан

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Монголын хаадын түүх




:-)
 
xaax