Монголын хаадын түүх
2014-5-20
Зүчи хаан
2.
Дөчин нэгэн хэмийн халуунд Казакстаны тал нутгаар тоос татуулан давхих ЛАДА машины урд талын суудлаас Амараа “догдлож байна уу?” гэж асуугаад Цэрэн тэр хоёр над руу зэрэг харав. Манайхан шинэ газар, уулзаж байгаагүй хүмүүсийг зорихдоо тэр бүр ингэж асуудаггүй болохоор би Их хаан Чингис ууган хүү Зүчидээ “монгол морьдын туурай хүрэх өрнөд нутгийг” эзлэн захирах үүрэг өгсөн нь алдарт арван гуравдугаар зууны хориод он билээ. Үүнээс хойш түүхэнд Зүчийн улс, Цагаан Орд улс, Алтан орд улс хэмээн нэрийдэх болсон бүс нутгийн анхны нийслэл өнөөгийн Казакстан Улсын Жезказган хотоос тавиад км зайд орших Хар Хэнгэрэгийн голын бэлчир нутаг бидний дуран авайд улам тодорсоор. Цагтаа ус бэлчээр тэгширсэн, ан амьтан жигдэрсэн газар байсан тухай сурвалжууд өгүүлдэг ч мөнөөх түүхэнд бишрэн тэмдэглэгдсэн сайхан зүйлс он цагийн эрхэнд гундан бүдгэрсэн мэт санагдана. Жин үдийн наран дор номин өнгөт гэр хэлбэрийн бөмбөгөр орой бүхий улаан тоосгон Бунхан нүдний өмнө бууж ирлээ. 1227 оны хавар Зүчи хаан энэ газар тэнгэрт хальсныг сурвалжууд өгүүлдэг. “Чингис хаан ууган хүүгийнхээ дурсгалыг хүндлэж, уй гашууг тэвчин энэхүү бунханыг байгуулахыг зарлигджээ. Тухайн үедээ Монгол-Хипчакийн уран барилгын донж маягийг хослуулан барьсан гэдэг”. Ийн хол ойрын сураг чимээ, эх бичгийн шаргал хуудсыг эргэцүүлэх зуур их талын дундах багахан довцог руу өгсөх машины хурд сааран зорьсон газраа догдлон хөл тавилаа. гайхсан ч “догдлолгүй яах вэ, энд л ирэх гэж энэ урт замыг туулж байна” гэж хариулаа. Энэ бол ЗҮЧИ ХААНЫ БУНХАНЫГ зорин яваа TASAM-ынхан буюу зураглаач Л.Амартүвшин, орчуулагч судлаач Б.Цэрэн бид гурвын донсолгоот замын туршид хөөрөлдсөн богинохон яриа. Машины хаалга, цонх, суудал, гээд нүх сүв бүрээр нарийн шороо шигж байлаа. Зургийн аппарат маань дуран татах бүрт шажигнан дуугарах нь ёстой л гол зурах мэт. Таван жилийн өмнө Афганистаны Кабулаас Мазар И Шариф руу яг ийм нарийн шороотой замаар явж ирэхдээ хоёр камераа нэг зэрэг “их засварт” оруулж байсан санаанд бууж хамаг байдгаараа л халхлахыг хичээлээ. Жолооч залуу: “та нар жийпээр л явах байсан юм” хэмээн үе үе халаглах нь машинаа хайрласны шинж. Харин бидний хувьд зуу гаруй мянган хүн амтай Жезказган хотоос зам мэдэх ганц л жолооч олсон нь энэ билээ. Тиймдээ ч бид: “орос лада ч япон ландаас дутахгүй л дээ” гэж жолоочоо тайвшруулахыг хичээнэ. “Хэдэн жилийн өмнө ирж үзсэн” жолооч маань үе үе машинаа зогсоож, алсын бараа, газрын байдлыг харах нь төөрөхөөс болгоомжилж байгаа бололтой. Харин бидний луужин зөв чиг рүү явж байгааг тодорхой зааж байлаа. Казакстан Улс Зүчи хааны бунхан XIII зуун. Улсын хамгаалалтад орсон соёлын дурсгал гэж Казак, Орос хэл дээр бичсэн чулуун хөшөө биднийг угтав. Их хаан Чингисийн ууган хүү, дэлхийн цэрэг дайны түүхэнд хоёр зуу гаруй хот сууринг эзлэж, хагас зуун томоохон тулалдаанд гарамгай гавъяа байгуулсан Зүчи хааны бунханы өмнө бид ийн ирлээ. Дундад азийн олон улс орны соёлын бахдам дурсгал болсон алтан ургийн Ил хаадын сүрлэг бунхан болон Монголын Барлус аймгаас гаралтай Төмөр хаан түүний залгамжлагчдын цогцолбор бунхан шиг харуул хамгаалалт бүү хэл хаалга үүд байсангүйд бид дор бүрнээ гайхав. Бунханы гадуур намхавтар төмөр хайс татжээ. Хожим энд алтан ургийн болон Зүчи хааны шадар хүмүүсийн шарилыг бунхалсан тухай сурвалжуудад дурдсан байдаг ч он цагийн эрхэнд үү, шинжилгээний ангийн “үр дүнд” үү тэр гэх тэмдэг харагдсангүй.

Comments

2020-5-14 -

Бичсэн: Зочин

Баяртай!!!!!!!!!!!!!!

. Шууд холбоос



Бичлэг: 13 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. Дэлхийн түүхэнд нэрээ дуурсгасан монгол хаадууд
. Монгол их хатдын нууц товчооны удиртгал
. Есүй хатан
. Өүлэн хатан
. Ану хатан
. Мандухай сэцэн хатан
. Хулан хатан
. Бөртэ хатан
. Лигдэн хаан
. Батмөнх хаан
. Мөнх хаан
. Хубилай хаан
. Зүчи хаан
. Цагаадай хаан
. Өгөөдэй хаан

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Монголын хаадын түүх

idiomatic-dormant