Батмөнх нь 1464 онд Баянмөнх жононгийн ганц хүү болон мэдэлсэн. Түүний эх нь Урианхайн Шихэр тайху. Баянмөнх жононгийн хүү тэрээр 5 настайдаа өнчирч хоцорсон байна. Энэ үед Уйгудын Исмайл тайш довтлон эх Шихэр тайхуг олзлон авсан. Хaрин түүнийг Балгачин хэмээх хүнд өгч асруулсан. Мандуул хаан 1467 онд нас барахад, тэрээр Алтан ургийн сүүлчийн эр хүн болсон. Яг энэ үед Тангудын Төмөр хадаг булаан авч өсгөн биеийг нь тэнхрүүлсний дараа Мандухай сэцэн хатанд авч очсоноор 1470 онд Батмөнхийг Монголын их хаан болгож, түүнд даяарыг нэгтгэх болтугай хэмээн Даян хаан цол олгож, Мандухай хатан ураг холбосон.