Монголын хаадын түүх
2014-05-22
Бөртэ хатан
6(1).
Бөртэ хатан нь 1161 онд Хонгирад аймгийн Дайсэцэн гийн ганц охин болж төржээ.1171 онд Есүхэй баатар Тэмүжин г дагуулан Хонгирад аймаг луу бэр гуйхаар явжээ тэгтэл замд үзэгслэн төгөлдөр ухаан саруул үг хэл хурц охин тааралдан өөрийн гэрт аваачихад Дайсэцэн урд шөнө би цагаан шонхор шувуу нар,сарыг атган гэрийн тооноор авчирж байна гэж зүүдэлсэн тэр шонхрын авчирсан зүйл бол та 2 бөлгөө хэмээжээ.Есүхэй болон Тэмүжин Дай сэцэний гэрт хоноод маргааш нь охиныг гуйхад, Дай сэцэн өгүүлрүүн:Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг боловч, охин хүний заяа, төрсөн үүдэнд өтлөхгүй тул, охиноо өгье. Чи хөвүүнээ хүргэн болгож манай гэрт үлдээ» хэмээн зөвшөөрчээ.Танай хүү нүүрэндээ галтай нүдэндээ цогтой хүү байна гээд бага балчир Тэмүжин г үлдээн Дайсэцэнд хандан манай хүү нохойноос их цочимхой болохоор бүү цочоогоорой гээд морджээ.Төд удалгүй Есүхэй Татааруудад хорлогдон нас нөхцөн г дуулан Тэмүжин нутаг буцжээ. 1178 онд Дайсэцнийхнийг Хэрлэн голын Цэгцэр гэдэг газар нутаглан сууж байхад Тэмүжин дүү Бэлгүтэй гээ дагуулан очоод Бөртэ Үжинтэй хуримын ёсоо гүйцэтгэжээ .11 83 оны хавар залуу Тэмүжин эцгийн эртний анд Торил ханд хар булган тахаа өргөн барихаар явжээ.Тэрийг мэдсэн эртний өшөөт татаар ууд гурван Мэргэдэд очин танай бэр болох байсан Чилээдү гийн шинэхэн эхнэр Өлүн г Есүхэй булаан авсан бус уу?гэж хэлэн 3 мэргэд тэр дариуд хиад аймаг луу довтолжээ.Тэр довтолгоонд дөнгөж сэхээд байсан хиад аймаг маш их хэмжээний хохирол амсан дээр нь шинэхэн хатан Бөртэ булаагдсан юм.Гурван мэргэд нутагтаа буцан ирээд олзолж авсан юмаа хуваан найр наадам хийн Тэмүжин гийн эхнэр Бөртэ ийг Чилэдүгийн дүү Чил гэрт өгжээ. Тэмүжин Трилд очин хар булган тахаа өгөн Бөртэг буцаан давахад тусал хийг гуйхад одоо цагт агт туранхай хүн хүч дор байна эрэх намарийн шар усны үерийг өнгөрөөн гэнэдүүлэн давт толий Тэмүжин хүү минэ анд найз Жамух даа хэл хүргэ гэжээ.Мэргэдийн хүрээнд 8 сар байсны эцэст Хэрээд,Хиад,Жадраан хийлсэн 5 түмэн цэрэг ялж тулгар гэдэстэй болсон Бөртэйг буцаан авсан юм.Бөртэ хиадийн хүрээнд ирээд төд удалгүй нярайлжээ. Тэмүжин болон Бөртэ ийн дундаас нийт 9 хүүхэд мэндэлсэн юм.Ууган хүү Зүчи,Цагаадай,Өгөөдөй,Түлүй гэсэн 4 хөвгүүн Хочин бэхэ, Цэцээхэн, Алаха бэхэ, Тэмүгэ, Алалтун бэхэ гэсэн 5 охин төрүүлж өсгөсөн юм.Мэгэдтэй байлдсан цагаас хойш Тэмүжин,Жамух нар хамт нутаглаж байтал Жамух Тэмүжин андаа Ууланд шахаж бууя Адуучинд гэр болтугай Голд шахан бууя Хоньчин хургачин нарт Хоол болтугай гэж хэлээд салан нүүхэд Тэмүүжин тэр үгийг үл ойлган ээж Бөртэ нард хэлэв.Жамуха анд угийн уйддаг гэдэг бөлгөө. Эдүгээ биднээс уйдах цаг нь болсон буй заа. Саяын Жамуха андын хэлсэн үг бидэнд зориулсан үг байхаа, бид бүү бууя, явсан чигээрээ шууд явж Жамухаас салж шөнө турш явъя» гэжээ. Тэгэхэд Тэмүжин Бөртэ Үжиний саналыг авч, Жамухаас салж хувь хувиа хөөсөн байна. Урваа хөрвөмтгий хүнтэй эвлүүлж, найзлаж нөхөрлөснөөс эртхэн шиг салж хувь хувиа хөөх нь дээр гэж Бөртэ Үжин зөвлөсөн нь оновчтой болсныг хожмын хэрэг явдап харуулж өгсөн юм.1203 онд Тэмүжин эртний дайсан татааруудтай байлдан эзэлж тэр дундаас үзэгслэн төгөлдөр эгч дүүс болох Эсүй Эс үгэн нарийг бага хатан болгон авжээ.Тэмүүжин буцах замдаа шаналан байхад Мухлайг Бөртэ лүү явуулжээ.

Comments

2023-02-20 -

Бичсэн: Қазақстан-Хонгират (зочин)

Хонгриад бол аймаг биш, Хонгирад бол ард түмэн, улс орон, овог аймаг,

. Шууд холбоос


2023-02-20 -

Бичсэн: Қазақстан-Хонгират (зочин)

Казак Хониратуудаас Монгол Хонгиратад мэндчилгээ дэвшүүллээ

. Шууд холбоос


2014-05-22 - hI

Бичсэн: Budee

Гоё мэдээ мэдээлэл байна шүү

. Шууд холбоос



Бичлэг: 8 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. Дэлхийн түүхэнд нэрээ дуурсгасан монгол хаадууд
. Монгол их хатдын нууц товчооны удиртгал
. Есүй хатан
. Өүлэн хатан
. Ану хатан
. Мандухай сэцэн хатан
. Хулан хатан
. Бөртэ хатан
. Лигдэн хаан
. Батмөнх хаан
. Мөнх хаан
. Хубилай хаан
. Зүчи хаан
. Цагаадай хаан
. Өгөөдэй хаан

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Монголын хаадын түүх




:-)
 
xaax