Монголын хаадын түүх
2014-05-22
Мандухай сэцэн хатан
8.
Мандухай сэцэн хатан нь Түмэд аймгийн Энхүд овогтон Цоросбай Төмөр хэмээх хүний охин болж 1448 оны шар луу жил төржээ. Мандухай айлын ганц охин байсан тул эрх танхи өсчээ. Ааваараа монгол бичиг заалгаж, уншиж бичиж сурсны дээр морь унаж, нум сум харваж чаддаг болжээ. Мандуул хаан удам залгах үргүй тул 40 нас гарсан хойноо 17 настай Мандухайг 1465 онд бага хатнаа болгон авсан аж. Мандухай дургүй байсан боловч ёсыг даган хатан нь болжээ. Мандухай гоо үзэсгэлэн төгс, төрөлхийн сэцэн сэргэлэн байсан тул Мандухай сэцэн хатан гэж хүмүүс түүнийг хүндэтгэн дууддаг байжээ. 1467 онд Мандуул хаан нас барж, Мандухай сэцэн хатан бэлэвсрэн хоцорчээ. Хааны суурийг хоосон удаан байлгавал, феодалуудын хоорондох дайн самуун улмаар ширүүсч, зөрчил тэмцэл нь хурцдаж, Монголын хаант төр хямрах болно гэдгийг Мандухай сайн ойлгож байв. Тиймээс ч эртний уламжлалыг баримтлан, шинэ хааныг тодруулж хаан сууринд залах хүртэл түрүү хааны хатан төр барих ёсыг баримтлан Мандухай 19 наснаасаа эхлэн гурван жилийн турш их Монголын хаант улсын төрийг барьж байв. Энэ хооронд Мандухай сэцэн хатан бага наснаасаа эцэг эхээсээ өнчрөн хоцорсон Батмөнхийг олж авч, өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж хаан ширээнд суулгасан ажээ. Тэрээр төр барих хүн нь Чингис хааны Алтан ургийн гол удам, хаан суурийг залгамжлах эрхтэй хүн Мандуул хааны ач, Баянмөнх жононгийн өнчин хоцорсон ганц нуган үр Батмөнх болох ёстой гэж үзэж байсан юм. Гэвч энэ хүү насан бага байлаа. Батмөнх нь Баянмөнх жонон ба Шихэр Тайхугаас төрсөн хөвгүүн юм. Ойрад Монголын Исмэл тайш зүүн Монголыг довтлох үед Баянмөнх жонон зугтаж, Исмэл тайж Шихэр Тайхуг өөрөө авч, хөвгүүн Батмөнхийг нь Балгачны Багай гэдэг хүнд өгч өсгүүлжээ. Баянмөнх жонон дайны хөлөөс дутааж явахдаа алагдаж Батмөнх эцэг эхгүй өнчин хоцорсон байна. Багай өнчин хүүг үрчлэн авсан боловч, хоол унд муутай байлгаснаас бэтэг өвчинд баригдаж эдгэрэхгүй удсаныг Тангадын Төмөрхадаг гэдэг хүн олж мэдэн, гуйж үзээд бүтээгүй тул Багайгаас булаан авч, өөрийн эхнэр Сайхайгаараа асруулжээ. Тэд есөн цагаан ингэний сүүгээр тэжээж, гурван мөнгөн аягыг цоортол илж эмчлэн зассанаар Батмөнхийн өвчин илаар болсон гэдэг.

Comments


Бичлэг: 6 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. Дэлхийн түүхэнд нэрээ дуурсгасан монгол хаадууд
. Монгол их хатдын нууц товчооны удиртгал
. Есүй хатан
. Өүлэн хатан
. Ану хатан
. Мандухай сэцэн хатан
. Хулан хатан
. Бөртэ хатан
. Лигдэн хаан
. Батмөнх хаан
. Мөнх хаан
. Хубилай хаан
. Зүчи хаан
. Цагаадай хаан
. Өгөөдэй хаан

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Монголын хаадын түүх




:-)
 
xaax